"Увс чацаргана", "Булган ундрага", "Монгол Базальт"-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид 39 ХК-ийн 528,150 ширхэг хувьцааг 690,156,185 төгрөгөөр арилжлээ. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 21 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Увс чацаргана" (CHR+15.00%), "Булган ундрага" (BUN+11.63%), "Монгол Базальт" (MBW +5.81%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" (TTL-11.13%), "Би ди сек" (BDS-8.45%) болон "Сор" ХК (SOR -7.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,823 ширхэг нэгж эрхийг 23,017,804 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24 ширхэг үнэт цаасыг 2,400 ам.доллароор тус тус арилжсан байна. ТOП-20 индекс -2.48 хувиар буурч, 34751.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,948,793,189,698 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг https://mse.mn/mn/trade_today/23 дарж үзнэ үү.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     38    0