Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын ёслол болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм. Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     30    0