Р.Левандовски Байерн Мюнхентэй гэрээгээ сунгахгүй

Байерн Мюнхен клубтэй 2023 оны зургаадугаар сар хүртэл гэрээ байгуулаад буй Польшийн довтлогч Роберт Левандовски шинэ гэрээ байгуулахгүй гэдгээ клубтээ мэдэгдсэн байж магадгүй байна. “Xinhua” агентлагт хөлбөмбөгчийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн долоо хоногуудад Р.Левандовски баваричуудтай хэлэлцээ хийж байгаа ч ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байгаа ажээ. Довтлогч 2025 он хүртэл гэрээ байгуулахыг хүссэн бол Байерн түүнд нэг жилээр бага санал тавьснаас гадна Р.Левандовски цалингаа өснө гэж найдаж байсан бол клубийн зүгээс цалин нь өөрчлөгдөхгүй байх гэрээг санал болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Польшийн тамирчин өөрийнх нь төлөө Байернд 40 сая евро /41.5 сая ам.доллар/ төлөхөд бэлэн байгаа Барселона клубт элсэх хүсэлтэй байгаа аж. Түүний агент Пини Захави аль хэдийн Барселонатай холбоо барьж, РЛевандовскиг Байерныг орхиход бэлэн байгааг баталсан байна. Пүрэв гаргийн орой “Sky Sports”, “Bild”, Польшийн “TVP Sport” сувгууд мөн Р.Левандовскийг Байернтай гэрээгээ сунгахгүй гэдгийг мэдээлсэн байна. Энэхүү шийдвэрийн талаар тамирчин болон П.Захави нар клубт аль хэдийнээ мэдэгджээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     43    0