Хаврын тариалалт эхэллээ

Дорнод :Хаврын тариалалт эхэллээ. Аймгийн хэмжээнд энэ онд 26,4 мянган га-д үр тариа, 180 га-д төмс, 190 га-д хүнсний ногоо, 3,5 мянган га-д малын тэжээл, 3,2 мянган га-д тосны ургамал, 106 га-д жимс жимсгэнэ тариална. Нийт 33,5 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж ХХААГ-аас мэдээллээ. Зүүн бүсийн газар нутгийн хувьд хүйтэнгүй хоног үргэлжлэх хугацаа харьцангуй урт, тав, зургадугаар сард салхи ихтэй, анхны бороо хожуу ордогоороо төвийн бүсээс ялгаатай аж. Манай улсан тариаланд гурваас дөрвөн жил тутмын нэгээс хоёр жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах явдал ихэсч байгаа учир тариалангийн технологид заавал мөрдөх технологийн үйлдлийг цаг хугацаанд нь зөв мөрдөж ажиллавал ургац авах боломж бүрэн бий аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     40    0