Өчигдөр 53 хүн коронавирусээр халдварлажээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 53 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 8 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 38 нь Улаанбаатар хотод, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 922 814 болжээ. Харин нас баралт бүртгэгдээгүй.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0