Унгарын Соёлын өдрүүд эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтран “Унгарын соёлын өдрүүд” -ийг Шангрила молл худалдааны төвд нээлээ. Соёлын өдрөөр Унгарын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа явуулахаас гадна Рубик шооны үзүүлбэр болно. Мөн Унгар улсаас хүрэлцэн ирсэн ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчид болон Саас вероника, Бата иштван нарын “Veni” хамтлагийн тоглолт болж, Унгар ардын дуу, бүжиг эгшиглэх юм. Түүнчлэн “Кинчем морь” уран сайхны кино Шангрила төвийн IMAX кино театрт үзэгчдийн хүртээл болно. Соёлын өдрүүд маргааш Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Нээлтэд Унгарын Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Лугошши Габор, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нарын албаны хүмүүс оролцов.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     54    0