Эзгүй, орхигдсон 300 га талбайг нөхөн сэргээнэ

Налайх дүүрэгт эзгүй орхигдсон 300 га талбайг нөхөн сэргээнэ. Тус дүүрэгт нөхөн сэргээх шаардлагатай, эвдэрсэн, эзгүй орхигдсон 300 га газрын 60 га-д нийслэлийн төсвөөр нөхөн сэргээх бол, БОАЖЯ, КОЙКА байгууллага хамтран 240 га-г нөхөн нөхөн сэргээхээр болжээ. Одоогоор КОЙКА байгууллагад ажлын даалгаврыг өгөөд байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг 2017 оноос хойш 474,24 га газарт аж ахуйн нэгж болон нийслэлийн төсвөөр хийжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     34    0