Төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 8 баг оролцож байна

Дундговь :Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын төвийн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг БТСУХ, Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулж, Дундговь, Дархан, Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 8 багийн 91 тамирчин оролцож байгаа юм. Монголын бүх ард түмний спортын наадам /МБАТСН/ нь Олон Улсын стандартад нийцсэн, улсын хэмжээнд өргөн хагжсөн спортын төрлүүдээр дотоодын өрсөлдөөнийг дэмжих, тив, дэлхийн тэмцээн наадамд өрсөлдөх тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0