ӨНӨӨДӨР: “Golden week” Монгол, Японы бизнес экспо эхэлнэ

Тавдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм: “Мишээл экспо” төвд “Golden week” Монгол, Японы бизнес экспо эхэлнэ. Утас:88039570, 99103264 9.00 цагт МУИС-д тус сургуулийн Нээлттэй өдөрлөг эхэлнэ. 9.30 цагт ЭМЯ-нд Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ. Утас: 91118403, 99741854 9.30 цагт МУИС-ийн хичээлийн III байранд доктор, дэд профессор Б.Ундрах, Поул Эрик Нилсэн нар сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгуулна. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 10.00 цагт МҮХАҮТ-д Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хурал болно. Утас: 80486690, 88024059 11.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Унгарын соёлын өдрүүд” эхэлнэ. 11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Монголын Эмнести Интернэшнлээс "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайлан танилцуулна. 12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбооноос Барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах “Монгол хүч-2050” төслийн талаар мэдээлнэ. 13.00 цагт "Ялалт плаза"-д "Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо"-ны нээлт болно. 13.00 цагт "Пума Империал" зочид буудалд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “ГЭР БҮЛ-ХАМТЫН ҮҮРЭГ” хэлэлцүүлэг зохион байгуулна. 14.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд нийслэлийн болон орон нутгийн 20 сургуульд дотооддоо үйлдвэрлэн зохион бүтээсэн физикийн хичээлийн багаж, хэрэглэгдэхүүн гардуулна. Утас: 80048494 14.00 цагт БШУЯ-нд “Багш” картын үйлчилгээг нээж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88024059 14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуульд XII ангийн сурагчдад зориулсан “Сонирхолтой байгалийн ухаан” өдөрлөг болно. Утас: 90096669 14.00 цагт ОБЕГ-ын Соёлын төвд “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 86150069
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     29    0