Ахмад сувилагч нараас туршлага судлав

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмад сувилагч нарын холбоо хамтран Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан ахмадуудаас туршлага судлах хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр аймгийнхаа сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг танилцуулж, ахмад сувилагч нарын арга туршлагаас хуваалцан ярилцаж цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр болов. Мөн ахмад сувилагч нарт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль, тэмдэг, ном бэлгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр гардуулав. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө сувилахуйн тусламж үйлчилгээг 760 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд хүргэж байгаа ажээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     30    0