Ж.Байден Ф.Маркост баяр хүргэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Фердинанд Маркост баяр хүргэжээ. Цагаан ордны мэдээлснээр, Ж.Байден Ф.Маркост баяр хүргэхээр утсаар ярьсан байна. “Бонгбонг” хэмээн олонд танигдсан Ф.Маркос лхагва гарагт сонгуульд ялалт байгуулснаа зарласан бөгөөд саналын бараг бүх хуудсыг тоолсны дараах байдлаар өрсөлдөгчдөөсөө хол илүүрхжээ. “Ерөнхийлөгч Байден АНУ-Филиппиний холбоотны харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлж, “COVID-19” цар тахалтай тэмцэх, уур амьсгалын хямралыг зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүний эрхийг хүндэтгэх тэргүүтэй олон чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Ф.Маркостой хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа цохон тэмдэглэсэн” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Ф.Маркосын эцэг Фердинанд 1965-1986 онд Филиппинийг удирдаж байсан бөгөөд 10 орчим жилийн турш дайны хуулийг хэрэглэн засгийн эрхийг барьжээ. “Ардын хүч” хувьсгалаар дэглэм нь нуран унасны дараа тэрбээр улс орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0