Хоёр мянга гаруй гарааш буулгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулж тохижуулахаар 2073 гарааш буулгаад байна. Нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснийг нийслэлийн ЗДТГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. Хот байгуулалт, хөгжлийн газраас тэдгээр байршилд ямар тохижилт хийх талаар иргэдийн санал, хүсэлтийг авч, байршил бүрийг өөр өөрөөр тохижуулахаар төлөвлөжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     41    0