Баян-Өлгий аймагт нэг сувилагчид ногдох хүний тоо өндөр байна

Баян-Өлгий аймгийн төв болон хөдөө сумдын эрүүл мэндийн байгууллагуудад 377 сувилагч ажилладаг. Үүнээс 255 нь ерөнхий мэргэжлийн сувилагч байна. Тухайн жилийн дунаж хүн амын тоог нийт сувилагчийн тоонд хувааж тооцоход тус аймагт нэг сувилагчид 274 хүн ногдож байна. Энэ нь баруун бүсийн дунджаас 13 хүн, улсын дунджаас 30 хүнээр илүү үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл сувилагчийн ачаалал бүс нутагтаа өндөрт тооцогдож байна. Харин хөрш зэргэлдээ Ховд аймагт 1 сувилагчид 272, Увсад 270, Завханд 250, Говь-Алтай аймагт 219 хүн ногддог. Нэг сувилагчид ногдох хүний тоо өндөр байгаа нь хүн амын тоо их, эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц орон тоо, санхүүжилттэй холбоотой аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     43    0