Ардын их хурлын депутатуудад хүндэтгэл илэрхийлэв

Төв :Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад Төв аймгаас сонгогдон оролцсон Ардын их хурлын депатутуудаа аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, холбогдох ажлын хэсгийн хамт олон Улаанбаатар хотод хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. Хүндэтгэлийн уулзалтад Ардын их хурлын депатутууд болох 13 хүн хүрэлцэн иржээ. Ардын их хурлын 430 депатутыг эх орны дөрвөн зүг найман зовхисоос сонгон улс Монголынхоо Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг. Ардын их хуралд Төв аймгаас 30 депутат сонгогдон шинэ үндсэн хуулиа батлалцсан бөгөөд өдгөө 14 депутат энх тунх амьдарч байна. Шинэ үндсэн хуулийг баталсан өдрийн хүрээнд депутатуудын ярилцлага, нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн бөгөөд, цахим уралдаан тэмцээнийг мөн зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ. 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     287    0