"Хос хүрэл морь" Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна

МЭӨ III-V зууны үеийн хүрлийн үеийн гайхамшигт ховор олдворын нэг болох хос хүрэл морь Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна. Хүрлийн үеийн гол дурсгалуудад тооцогдох Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогой, амгай, зуузай, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олдсон байдаг. Тэдгээрийн дунд дээрх олдвор байжээ. Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Тухайн үед хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байсан байна. 1980 онд Орон нутаг судлах музейн тайлбарлагч байсан Д.Адъяа Бууцагаан сумын нутаг Уул хайрхан гэдэг газар нутаглаж байсан н.Цолмон гэдэг хүнээс цуглуулгаар ирснээс хойш өнөөг хүртэл аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Тус үзмэрийн дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээг одоогоор хийгээгүй байгаа аж. Уг хос хүрэл морины хэмжээ нь:150 гр жинтэй, 6 см өргөнтэй, өндөр нь суурийн хамт 9 см, урт нь 3 см юм байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0