Шилдэг ААН-үүд тугаа мандууллаа

Оны шилдэг ААН-үүдийн тугийг өргөх ёслол МҮХАҮТ-ын гадна өнөөдөр боллоо. Энэ нь тухайн оны шилдэг компани, ААН-үүдийг алдаршуулж буй ёслол хүндэтгэлийн нэг үйл ажиллагаа юм гэдгийг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага тодотгов. МҮХАҮТ-ын “Энтрепренер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг ААН-ээр шалгарсан 10 компанийн лого бэлгэдэл бүхий тугийг бүтэн жилийн турш мандуулдаг уламжлалтай аж. Энэ удаад “Энтрепренер-2021”-ын Гран-при шагна хүртсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, Ази Номхон Далайн бүсийн ХАҮТ-ын нэгдсэн холбоо (CACCI)-ны шагналт “Петровис групп” ХХК, оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, ХААН банк, “Мобиком корпораци” ХХК, “Грийн групп” ХХК, “Сүү” ХК, “М Си Эс-Кока кола” ХХК, “Номин холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-ийн тугийг мандууллаа
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0