Ховд аймгийн 29 малчин өрх гадны аймагт отроор өвөлжиж байна

Ховд аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөл 3.6 сая толгой мал өвөлжиж байна. Тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ өвөл малчид отор нүүдэл хийх нь харьцангуй хязгаарлагдмал байв. Гэвч хэд хэдэн малчин өрх малдаа тарга тэвээрэг авахуулах, малыг ялган нялх ногоонд цатгах, цас зуднаас хамгаалах зорилгоор монгол зан заншил, соёлын өв, уламжлал, туршлагынхаа дагуу өвөл, хаврын отор нүүдэл хийсэн байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн 29 малчин өрхийн 14 мянга 900 толгой мал зэргэлдээ аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байна. Тодруулбал, манай аймгийн малчид Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Хэнтий гэх мэт аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржина гэх судалгаа гарчээ. Харин манай аймгийн нутаг дэвсгэрт одоогоор хил залгаа Баян-Өлгий, Увс аймгаас 27 малчин өрх отроор ирж, 31.4 мянган толгой мал сүргээ маллаж байна. Малчид отрын сүргийг бэлчээрийн шинж чанараар нутагт дасгах, таргалуулах гэсэн хоёр арга хэрэглэдэг. Зун, намрын отор бол тарга хүчний отор. Харин өвөл, хаврын отор бол бэлчээр сонгож мал сүргийг онд сайн оруулах отор юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     30    0