Их аварга Тэрүнофүжиг Тамаваши хаяж, адил даваатай болов

Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 4 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/-той учраа таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр унаснаар тэд адилхан 5 даваатай болов. Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Ичиножёо А.Ичинноров /М-2/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар даваа, унаатай болсон бол Тамаваши 4 даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/-тэй Ура /М-2/-тай учраа таарч ошидаши мэхээр давснаар 5 даваатай болж тэргүүлэгчдийн эгнээнд яваа бол манай бөх 1 даваатай байна. Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Оношо /М-5/-той хүч үзэж түүнийг уватэдашинаге мэхээр давж, даваа, унаатай боллоо. Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/ энэ өдөр Окиноүми /М-4/-тэй барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар даваа, унаатай башёг үргэлжлүүлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0