Манай улс өнгөрсөн онд 22,3 тонн мах экспортолжээ

Манай улс 2020 онд 40,5 тонн, 2021 онд 22,3 тонн ямаа, хонь, адууны мах экспортолжээ. Харин цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жил зогссон байна. Статистик мэдээгээр өнгөрсөн онд нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байв. Энэ нь худалдагч, худалдан авагч талын хооронд хийсэн гэрээ, хэлцлийн үнэ юм. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7, 8.1, 16 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллагаас мэдүүлсэн үнийг шалгаж тодорхойлдог гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     42    0