Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 50,25 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

Архангай: Аймгийн ЭМГ-аас томуу, томуу төст өвчлөлийн тандалтыг амбулаторид суурилж авдаг. 2022 оны 1-р долоо хоног буюу 1 дүгээр сарын 3-9-нийг дуустал хугацаанд томуугийн тандалт хийжээ. Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар 23 нэгж мэдээ ирүүлэхээс 21 нэгж буюу 91,3 хувь мэдээ ирүүлсэн байна. Тандалтын 21 нэгжид 2022 оны 1-р долоо хоногт нийт 4576 хүн үйлчлүүлсэн нь өмнөх 7 хоногоос 914 тохиолдлоор өсжээ. Энэ хугацаанд томуугийн 199 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 61-ээр өссөн байна. Энэ нь амбулаторийн үзлэгийн 4,3 хувийг эзэлсэн ба томуугийн өвчлөл 0,6 хувиар өссөнийг аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Томуу, томуу төст өвчнөөр /ТТӨ/ өвчлөгсдийн 50,25 хувийг 4 хүртэлх насны хүүхэд,15,57 хувийг нь 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид нийт 128 дуудлага ирсэн ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 7 тохиолдлоор буурсан байгаа юм. Нийт дуудлагын 5,4 хувийг ТТӨ-ний шалтгаант дуудлага эзэлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 3,2 хувиар өсжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     33    0