Ц.Дамдин агсны нэрэмжит “Андын наадгай” тэмцээн болно

Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин, жүдо бөхийн олимпын мөнгөн медальт Цэндийн Дамдин агсны нэрэмжит “Андын наадгай” мөсний шагайн харвааны тэмцээн болно. Ц.Дамдин нутаг орондоо хөгжүүлэх зорилгоор Онон голын мөсөн дээр анх 2015 онд эл тэмцээнийг санаачилж байжээ. Түүнээс хойш Хан Хэнтий аймагт мөсний шагайн харваа улам дэлгэрч мэргэн харваачдын эгнээ тэлсээр байна. “Андын наадгай” мөсний шагайн энэ удаагийн тэмцээний хувьд анхны нээлттэй тэмцээн болох бөгөөд энэ сарын 15-16-ны өдөр Биндэр сумын Онон голын мөсөн дээр зохион байгуулна. Тэмцээнийг Хэнтий аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, МҮМШХ-ны Хан хэнтий салбар, Ц.Дамдин гэр бүл, үр хүүхэд хамтран зохион байгуулж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     26    0