О.Батбаяр: Омикроны давалгаа нь дэлхийн улс орнуудад гурав болон дөрөв дэх тунг эрчимжүүлэхэд хүргэсэн

Дархлаажуулалтын дөрөв дэх тунг ямар зохицуулалтаар хийж буй талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, "ДЭМБ-аас баримталж буй байр суурь бол вакцины хүртээмжийн асуудал байгаа. Вакцины хүртээмж багатай улс орнуудад хүртээмжийг сайжруулахад аль болох анхаарал хандуулахыг зорьж байгаа. Дөрөвдүгээр тунг хийж байгаа улс орнуудын гол үндэслэл нь дэлхий дээр хэрэглэж буй вакцины үр нөлөө гурван сарын дараа эрчимтэй буурч байна гэсэн судалгаанууд гарсан. Мөн омикрон давалгааны эрчимтэй байдал нь улс орнуудыг гурав болон дөрөв дэх тунг эрчимжүүлэхэд хүргэсэн” хэмээн тодотголоо. Халдварлах чадвар өндөртэй, дахин өвдөх эрсдэл нь 3-5 дахин нэмэгдсэн, гэр бүлийн халдвар 4-5 дахин нэмэгдсэн үед гуравдугаар тунгаас хойш гурван сар болсон, хавсарсан өвчтэй хүмүүс, ахмад настан, өмнө нь өвдөж байсан, өвдөх эрсдэлтэй гэсэн бүлгийн хүмүүс вакцины дөрөв дэх тунд яаралтай хамрагдах шаардлагатайг тэрбээр нэмж дурдав.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     23    0