Сүүлийн 24 цагт 77 иргэн халдвар авсан нь батлагджээ

Орхон аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн болон PCR-ын 476 шинжилгээ хийхэд шинээр 77 тохиолдол батлагджээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдлын тоо 11937 боллоо. Коронавирусний халдвар авсан 344 иргэн гэрээр, 141 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээс нэн хүнд оноштой хоёр иргэн байна. Харин улсын хэмжээнд короновируст халдварын 2010 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     24    0