Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн тоо 698-аар нэмэгджээ

Орхон аймагт өнгөрсөн онд 2058 ажлын байр бий болсоноос 49.9 хувь нь шинэ ажлын байр байна. Үүнийг 2020 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн 2059 ажилгүй иргэний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүйчүүдийн тоо 2020 онтой харьцуулахад 698 хүнээр нэмэгджээ. Мөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн ихэнх нь шинээр сургууль төгссөн болон өөр газраас шилжин ирсэн, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаантай байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     24    0