Дундговь аймаг 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болголоо

Дундговь аймгийн ЗДТГ-аас 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж, иргэдээ хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ нь иргэд, гэр бүл, өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажээ. Аймгийн Засаг даргын захирамжаар тухайн жилийн ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбатаар ахлуулан томилж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулахыг үүрэг болгожээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     28    0