Өчигдөр халдварын 2010 тохиолдол батлагдсанаас 25 нь гадаадаас зөөвөрлөгджээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2010 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 269 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1454 нь нийслэлд, 531 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 25 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 119 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2009 хүн эндээд байна. Одоогоор улсын хэмжээнд халдвартай 5889 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас: биеийн байдал хөнгөн 1692, хүндэвтэр 3450, хүнд 712, нэн хүнд оноштой 35 хүн байна. Харин хөнгөн хэлбэрээр өвдсөн 22 221 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа аж. Түүнчлэн нийт хүн амын 29.4 хувь нь буюу 955 120 иргэн вакцины III тунд хамрагдаад байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     32    0