О.Батбаяр: Эмийн багц авбал ЭМД санд байгаа таны мөнгөнөөс хорогдоно

Эрүүл мэндийн даатгалын сангаас коронавирусээр халдварласан хүмүүст эмийн багц олгож байгаа. “Энэ удаа омикрон хувилбарын өвчлөл хөнгөн хэлбэрээр байгаа. Иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байгаа тохиолдолд томуу, томуу төст бусад өвчний адил гэртээ тусгаарлан, 38 хэмээс дээш халуурвал халууны эм ууж, хоолойгоо зайлаад, ханиалгын эм уух боломжтой. Иргэн бүр эмийн багц аваад явбал ЭМД санд байгаа таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах ёстой мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Тэгэхээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд багц авах гэх шаардлагагүй”-г Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр тэмдэглэв. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгосон 160 мянган төгрөгнь эм, өрхийн эмнэлгийн зардал, эмч нарын ажлын хөлс багтсан багц юм. Үүнд 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг тэрбээр нэмж дурдлаа.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     26    0