Коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээний зураглалыг танилцууллаа

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас Коронавируст халдварын "Цаг үеийн нөхцөл байдал"-ын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн тулгамдаж буй асуултад хариуллаа. Коронавируст халдварын тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад улсын хэмжээнд эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотой шинжилгээ өгөх иргэдийн тоо болон эмнэлгийн орны ачаалал эрс ихэссэн байна. Мөн дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалтад хүн амын 2,6 хувь нь хамрагджээ. Омикрон хувилбарын үед дархлаажуулалтын 2 дахь тунтай бол 35 хувь, 3 дахь тунтай бол 75 хувь, 4 дэх тун вакцинтай бол 100 хувь сэргийлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Омикрон хувилбарын нууц хугацаа нь 3-5 хоног бөгөөд амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгээр ихэвчлэн илэрч байгаа аж. Үүнд: Хоолой өвдөх, сөөх, бие зарайх, бүх биеийн булчингаар өвдөх шинж тэмдэг давамгайлж байгаа юм. Коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээний зураглалыг танилцууллаа Хэрэв Ковид 19-ийн шинж тэмдэг илэрсэн болон ойрын хавьтал болсон тохиолдолд дараах цэгүүдэд шинжилгээ өгнө. Үүнд: - Өрхийн эрүүл мэндийн төвүүд - Бүсийн оншилгоо эмчилгээний төв - Медипас эмнэлэг - Баян-Өндөр мед эмнэлэгт шинжилгээ өгнө. Жирэмсэн эхчүүд, 0-5 настай хүүхэд, 55-аас дээш насны ахмадууд шинжилгээнд үнэгүй хамрагдах юм. Коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн эмч тухайн хүнд эрэмбэлэн ангилах буюу эрс сэрэмжлүүлэх үнэлгээг хийнэ. Хэрэв өвчтөн нэн хүнд болон хүнд байвал БОЭТ-ийн халдвартын тасагт шилжүүлнэ. Хүндэвтэр бол тусгаарлах эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Орхон аймагт хоёр тусгаарлах эмнэлэг ажиллаж байгаа аж. Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй хүнийг өрхийн эрүүл мэндийн хяналтад гэрээр эмчлэх юм. Мөн БОЭТ-ийн хүлээн авах тасагт Ковидын амбулаторыг нээсэн байна. Тус амбулатороор гэрийн эмчилгээнд байгаа хүмүүс рентген зураг авхуулах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх тохиолдолд очиж үзүүлэх боломжтой аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     21    0