“Мал таван эрдэнэ” ХХК аймгийн тэргүүний мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж боллоо

Булган аймгийн “Аймгийн тэргүүний мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж”-ээр Рашаант сумын “Мал таван эрдэнэ” ХХК шалгарлаа. Тус компани мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын захиалгаар хийж байгаа ажил үйлчилгээг заавар, технологийн дагуу чанартай гүйцэтгэн, малын зүй бус хорогдол, халдварт, паразиттах, халдваргүй өвчнийг бууруулан, малчдад мал аж ахуй, малын эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааг сайжруулан амжилтад хүрсэн байна. Малын халдварт өвчний гаралтыг 85,0, паразит өвчний гаралтыг 95,0 хувиар бууруулан, мал сүргийг эрүүлжүүлж, зүй бус хорогдлыг эрс багасгаснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан гэж сумын Засаг дарга тодорхойлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     29    0