Орхон аймагт 106 настай нэг иргэн байна

Орхон аймгийн Статистикийн хэлтэс 2021 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг танилцууллаа. Орхон аймгийн өрхийн тоо 29.1 мянга, суурин хүн амын тоо 105,7 мянгад хүрч, өмнөх оноос хүн амын тоо 0.3 хувиар, өрхийн тоо 1.8 хувиар нэмэгджээ. Хүн амын 58.9 хувь нь 16-59, 32.8 хувь нь 0-15, 8.3 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байна. Мөн 90-ээс дээш насны 89 ахмад байгаагаас хамгийн өндөр настай нь 106 настай нэг иргэн байна. Аймгийн хэмжээнд бүтэн өнчин 78, хагас өнчин 973 хүүхэд, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 1250, өрх толгойлсон эмэгтэйчүүд 2662 байна. Өмнөх оноос өрх толгойлсон эмэгтэйчүүд 3.0 хувиар, бүтэн өнчин хүүхдийн тоо 3.7 хувиар буурч, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 0.1 хувиар, хагас өнчин хүүхдийн тоо 4.2 хувиар нэмэгдсэн байна. Тайлант хугацаанд төрсөн 2231 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан 614 хүнийг иргэний бүртгэлээс хасч, 480 гэрлэлтийг бүртгэн, 135 гэрлэлт цуцлагдаж, 52 хүүхэд үрчлэгджээ. Өмнөх оноос төрөлт 8.1 хувиар, гэр бүл цуцлалт 13.5 хувиар, үрчлэлт 18.7 хувиар бага, нас баралт 13.3 хувиар, гэрлэлт 13.5 хувиар их байна. Гэр бүлээ цуцлуулсан хосуудын 27.4 хувь нь 15-19 жил, 26.7 хувь нь 10-14 жил амьдарсан байжээ. Үрчлэгдсэн хүүхдүүдийн 55.8 хувь нь 3 хүртэлх насныхан байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0