Үндсэн хуулийн ойн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүлэв

Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв. Энэхүү барилдаанд Монгол Улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй шилдэг бөхчүүд хүч сорин барилдсанаас Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдэв. Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжлэх бөгөөл нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     21    0