Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих нь элбэг байна

Булган аймагт өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 2656 зөрчил бүртгэгдсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад 604 зөрчил буюу 22,7 хувиар өсжээ. Архидан согтуулахтай тэмцэх хууль зөрчих, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил буурсан байна. Харин хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, эд хөрөнгө устгах, гэмтээх, хуурамч дуудлага мэдээлэл өгөх, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах, танхайрах зөрчил өмнөх оноос өссөн үзүүлэлт гарчээ. Хэв журам сахиулахаар цагдаагийн байгууллагаас 971,6 сая төгрөгийн бэлэн бус торгууль ногдуулсан нь өмнөх жилийнхээс 6,7 хувь буурсан байна. Нийт зөрчлийн 92,6 хувь авто замд бүртгэгдсэн аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     25    0