Эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс 2.4 нэгж хувиар буурчээ

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.5 хувиар өснө хэмээн тооцоолжээ. Өнгөрсөн оны 6 дугаар сард танилцуулж байсан төсөөллөө 2.4 нэгж хувиар бууруулаад байгаа юм. Үүнд инфляцийн түвшин нэмэгдэж, эдийн засагт нэлээд дарамт учруулж байгааг тодотгожээ. Мөн коронавирусний халдварын шинэ хувилбарууд болон гадаад өр зэрэг эрсдлийг тооцон нэрлэжээ. Хөгжиж буй ихэнх оронд инфляц 2011 оноос хойшхи дээд түвшинд хүрээд байна. Нөгөө талаас хөгжиж буй орнууд гадаад өрийн дарамтад оржээ. Инфляцийн хажуугаар гадаад өрийн хэмжээ цар тахлын үед нэмэгджээ. Мөн түүхий эдийн экспортоос хараат орнууд түүхий эдийн үнийн савлагаа бэрхшээл болж буйг Дэлхийн банкны шинжээчид онцолжээ. Түүнчилэн дэлхий даяар орлогын тэгш бус байдал нүүрлэн гүнзгийрч, зөвхөн орлогоор тогтохгүй вакцины хүртээмж харилцан адилгүй байгаа юм. Хөгжиж буй орнуудад дээрх бэрхшээл эрсдэл тулгарч буйг дурджээ. Төлөвийн хувьд манай улсын эдийн засаг 2022 онд 2.1 хувь, 2023 онд 6.2 хувиар өснө гэж тооцоолжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0