Талийгаач Э.Энхбат начны хэрэгт С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, танхайрсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан байдаг. Э.Энхбат начин найман сар БНСУ-д эмчлүүлж, ухаан орохгүй байсаар хэдхэн хоногийн өмнө харамсалтайгаар таалал төгссөн юм. Зодоон болох үед Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нар байсан гэдэг. Мөн тус зодоон С.Гал-Эрдэнийн ажлын өрөөнд болсон гэх. Олимпын аварга Н.Түвшинбаярыг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа. Тэгвэл Э.Энхбат начны хэрэгт Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг мөн яллагдагчаар татахаар болжээ. Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “С.Гал-Эрдэнийг зодоон болж байгааг мэдсээр байж хаалгаа цоожилсон. Зодооныг салгаагүй бөгөөд иргэний үүргээ гүйцэтгээгүй” гэх шалтгаанаар шалгаж, яллагдагчаар татах саналыг мөрдөн байцаагч нь прокурорт хүргүүлсэн” гэлээ. Бид С.Гал-Эрдэнэтэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч тэрбээр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Ташрамд дурдахад, талийгаачийн биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт маргааш гарах аж. Талийгаач Э.Энхбат начны хэрэгт С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ эх сурвалж: ergelt.mn
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     1083    0