Анхны жилдээ ажиллаж буй багш нар тангараг өргөлөө

Говь-Алтай : Анхны жилдээ ажиллаж буй залуу багш нар тангараг өргөлөө. Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас анхны жилдээ ажиллаж буй багш нарт зориулсан чиглүүлэх сургалтыг нэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын зорилго нь анхан жилдээ ажиллаж буй багш нарт боловсролын болон хүүхдийн эрхтэй холбоотой хууль тогтоомж, багшийн ёс зүйн хэм хэмжээг чанад мөрдөх, багш нарын хүүхэдтэй ажиллах арга зүйг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Уг сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 63 багш, сургуулийн өмнөх боловсролын 36 багш хамрагдаж багшийн тангарагаа өргөлөө хэмээн холбогдох албанаас мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     30    0