Булган аймагт багшийн 10 орон тоо сул байна

Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 13 сургуульд түр албан тушаалд 11, үндсэн орон тоонд 10 багш шаардлагатай байна. Бага ангийн багшийн зургаа, хими биологийн багшийн дөрөв, физикийн багшийн хоёр, дүрслэх урлаг, дизайн технологийн багшийн таван орон тоо дутуу байгаа аж. Мөн түүх, мэдээлэл зүй, математик, монгол хэл, уран зохиол, англи, орос хэлний багш хэрэгцээтэй байна. Бүрэгхангай, Баяннуур, Сайхан сум, Хялганат тосгоны сургуульд 2-3 багшийн орон тоо сул байна. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад дутагдалтай багш байхгүй гэж аймгийн Боловсролын газраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     36    0