Ховд аймагт энэ жил 1706.5 тонн мах бэлтгэжээ

Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн судалгаагаар энэ жил 20 иргэн, 8 хоршоо, аж ахуйн нэгж нийт 1706.5 тонн мах бэлтгэсэн байна. Үүнийг зах зээлд гаргах талаар авч үзвэл, экспорт /БНХАУ/-д 380.0 тонн, Улаанбаатар хотод 1150.7 тонн мах нийлүүлэх аж. Мөн Ховд аймагт 175.8 тонн махыг борлуулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар Дөргөн, Алтай суманд бэлтгэсэн 600 гаруй тонн махыг Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаагаар дамжуулан борлуулсан байна. Ховд аймгийн төв зах, худалдааны төвд махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 11 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн нэг кг хонины мах дунджаар 11 мянган төгрөгийн үнэтэй байгаа ба энэ нь өмнөх сарын дундаж үнээс 8.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин нэг кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр зарж байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 8.6 хувиар өссөн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     31    0