"Даваанбулаг", "Стандарт ноос", "Өндөрхаан" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 45 ХК-ийн 1.6 сая ширхэг хувьцааг 1,582,234,499.19 төгрөгийн үнийн дүнгээр арилжлаа. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Даваанбулаг" (DBL+15.00%), "Стандарт ноос" (ALI+15.00%) болон "Өндөрхаан" ХК (ONH+14.83%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Хасу-Мандал" (HSR-15.00%), "Монгол алт" (ERS-14.19%) болон "Бөөний худалдаа" ХК (BHL-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,632 ширхэг нэгж эрхийг 12.7 сая төгрөгөөр арилжив. Компанийн багцын арилжаанд 35,295 ширхэг үнэт цаасыг 300 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.57% хувиар өсөж 42923.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,870,252,183,566.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/en/trade_today/2 дарж үзнэ үү.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0