2021 онд зам тээврийн ослоос 34 хүн гэмтэж, 9 хүн амь насаа алджээ

Дундговь : 2021 онд Дундговь аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн осол хэргийн шинжтэй 89 дуудлага ирж, 34 хүн гэмтэж, 9 хүн амь насаа алдсан ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн дийлэнх нь орон нутгийн замд гарсан ба иргэд мотоцикльтой хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй байх, хамгаалалтын малгай өмсдөггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцдог зэрэг нь ослын гол шалтгаан болж байгааг Зам тээврийн тасгийн ахлах зохицуулагч Т.Ганбаяр онцолсон. Цагдаагийн газраас өнгөрсөн онд зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх олон үйл ажиллагааг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг тэрээр мөн тодрууллаа. Тухайлбал, тус Цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион байгуулсан “Ирээдүйгээ хамгаалья” уриатай “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2021”, “Бяцхан зорчигч” нэгдсэн үйл ажиллагаанаас гадна орон нутагтаа “Хулгайн тээвэр”, “Мотоцикль”, “Автомашингүй өдөр”, “Нүүрс тээвэр”, “Шинэ жил” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0