Хөрсгүйгээр нарийн ногоо тариалах төслийг дэмжлээ

Өмнөговь : Хөрсгүйгээр нарийн ногоо тариалах төсөлд эргэн төлөхгүй санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг “Старт-Ап маркетинг Спейс” ХХК-тай аймгийн ХХҮГ хамтран зохион байгуулсан байна. Шилдэг санаа, санаачлага гарган шалгарсан "Навчит Эрдэнэс" багийн “Гидропоник хүнсний ногоо” төслийн баг шалгарсан юм. Энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэн нар төслийг санаачлагч Э.Минжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан эргэн төлөлтгүй 10 сая төгрөгийн санхүүжилтыг олголоо. Гидропоник хүнсний ногоо нь дуслын систем, зориулалтын гэрлийн тусламжтайгаар нарийн ногоонуудыг өөрийн шимт байдлыг алдагдуулахгүйгээр богино хугацаанд ургуулах бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр бид эрүүл аюулгүй, шим тэжээлтэй нарийн ногоонуудыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0