Тэмээний уралдаан эхэллээ

Өмнөговь аймагт хаалттай тэмээний уралдаан энэ сарын 25-ны өдөр эхэллээ. Хоёр хоног үргэлжлэх уг уралдаанд аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчид малчид иргэд оролцож байна. Битүү шүдтэй тайлаг тэмээний уралдаанд 35 орчим тайлаг тэмээ уралдаан, буухиа тэмцээн боллоо. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг нь энэхүү "Тэмээний уралдаан -2021" юм. Ташрамд 2016 онд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "Монгол тэмээ-999" арга хэмжээг зохион байгуулж, 1108 тэмээ барины уралдуулж геннисийн амжилтыг тогтоосон юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0