“Лэнд бонд”-ыг нээлттэй арилжина

СЗХ-ны тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-иас гаргасан өрийн хэрэгслийг бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрөв. Дээрх компани нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 13-14 хувийн хүүтэй, нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 56,000 ширхэг өрийн хэрэгслийг үнэт цаасны зах зээлд гаргаад байна. Танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжих ба эхний ээлжийн 2 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 25,000 ширхэг буюу 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний 10:00-17:00 цагийн хооронд, 11 дүгээр сарын 30-ны 10:00-15:00 цагийн хооронд тус тус авахаар боллоо. ”Лэнд Бонд”-ын үндсэн андеррайтераар "Өлзий Энд Ко Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй юм. Үнэт цаасны танилцуулгыг http://mse.mn/uploads/ipo/LendMN%20prospectus.pdf дарж үзнэ үү.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     68    0