Ирэх онд таван мянга гаруй иргэнд газрыг нь өмчлүүлнэ

Ирэх онд 5495 иргэнд нийт 356 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Тэд тухайн газартаа олон жил амьдарсан ч өмчлөх эрхээ авч амжаагүй хүмүүс юм. Түүнчлэн, НИТХ-аар зөвшөөрөлгүй барьсан гарааш буулгах ажлыг ирэх онд ч үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харьцангуй сайн хэрэгжүүлж, нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлсөн зэрэг сайн ажилласныг НИТХ-ын төлөөлөгчид тэмдэглэж байв. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөлтөд Улаанбаатар хотын хилийн цэсийн маргааныг нэг мөр болгон цэгцэлж тогтоох, нийслэл дэх оршуулгын газруудын газрыг хэрхэх тухай шийдэх, газар чөлөөлөх, нөхөн төлбөрийн мэдээллийг иргэдэд нээлттэй түгээх зэрэг саналыг илэрхийлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     68    0