Багш, шавь хоёр Монголын цанын спортын түүхэн номоо гаргажээ

Өвлийн спортын тамирчин, дасгалжуулагчийн өдрийн тэмдэглэлээс бүтээсэн ном болон Монголын цанын спортын үүсэл хөгжлийг судалсан судалгааны ажлаа бичсэн 2 номын нээлт ирэх даваа гарагт /2021.11.19/ болно. Монгол Улсын гавьяат тамирчин, 1980, 1984 оны өвлийн олимпын наадамд тамирчнаар, 1998, 2002, 2006, 2010 оны олимпын наадамд дасгалжуулагчаар оролцсон Л.Дорж Монголын цанын спортод өөрийн амьдралын 50 гаруй жилийг зориулсан билээ. Түүний өдрийн тэмдэглэлээсээ сэдэвлэн бүтээгдсэн "Өвгөн жалга" дуртгал ном, мөн Л.Доржийн шавь ОУХМ Э.Очирсүрэн Монголд цанын спорт үүсч хөгжсөн түүхийг судалсан судалгааны ажлаараа нэг сэдэвт бүтээлийн номынхоо хамт олны хүртээл болгож байгаа ажээ. Ташрамд дуулгахад, Монголын спортын сэтгүүлчид болон цанын спортыг сонирхогч, дэмжигчдийг 11 дүгээр сарын 29-ны 16 цагаас Тусгаар тогтнолын ордонд болох номын нээлтийн ёслолд номыг бүтээгчид урьж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     64    0