МХБХ-ны зэрэглэлтэй шүүгчдийн футзалын сургалт үргэлжилж байна

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны зэрэглэлтэй шүүгчдийн футзалын сургалт Төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн төвд 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Сургалтад МХБХ-ны зэрэглэлтэй 29 шүүгч оролцож футзалын дүрмийн чухал чухал сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэж, групп анализ хийж, дүрмийн шалгалт өгч, мэдлэг чадвараа бусадтайгаа хуваалцаж байгаа юм. МХБХ-ны Шүүгчийн хэлтсээс хэд хэдэн шинэлэг зүйлсийг сэдэж энэхүү сургалтын хөтөлбөрт хамруулсаны нэг нь О.Жаргалсайханы "Хандлагын талаарх" илтгэл байлаа. О.Жаргалсайхан энэхүү илтгэлээр хандлага гэж юу болох, хандлагаар юуг өөрчилж бас өөрчилж болохгүй, хэрхэн хандлагаа өөрчлөх зэрэг сонирхолтой зүйлсийг танилцууллаа. Мөн МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга Л.Цолмонбаяр тэмцээн уралдааны статистик болон ирэх жилийн тэмцээний календарь, МХБХ-ны хуулийн мэргэжилтэн Э.Хүслэнзаяа МХБХ-ны шударга байдлын журам, тэрхүү заалтын талаарх шүүгчтэй холбоотой ойлголтуудын талаар мэдээллийг хуваалцав. Сургалтын 3 дахь өдөр холбооны шүүгчдийн хэлтсийг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан МХБХ-ны Техникийн захирал асан Ш.Жаргалсайхан, өмнө нь холбоонд шүүгчээр ажиллаж байсан ахмад шүүгчдийн хамт бэлтгэлийн баазад хүндэт зочноор хүрэлцэн ирж сургалтын үйл явцтай танилцахын зэрэгцээ үе үеийн шүүгчидтэй яриа өрнүүлсэн билээ
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     44    0