“BLACKPINK” хамтлагийн гишүүн халдвар авчээ

БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн гишүүн Лизагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу лхагва гарагт эерэг гарсан талаар тус хамтлагийн хариуцдаг агентлаг мэдээлжээ. “YG” энтертайнментын мэдээлснээр, хамтлагийн бусад гишүүд болох Роуз, Женни, Жисү нар Лизатай ойрын хугацаанд ойр байгаагүй хэдий ч “PCR” шинжилгээ өгсөн байна. Мөн тус энтертайнмент холбогдох мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд хүргүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжөөс илүү нарийн чанд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээ мэдээлжээ. БНСУ-д “COVID-19"-ийн шинэ тохиолдол, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо лхагва гарагт урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн нь хэдхэн долоо хоногийн өмнөөс “COVID-19”-тэй дасан зохиж амьдрах стратегийг хэрэгжүүлж эхэлсэн Засгийн газрыг халдвартай тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдийг тогтоох талаар хэлэлцэхэд хүргээд байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     101    0