Өсвөрийн парламентын гишүүн Г.Гантигмаатай ИТХ хамтран ажиллана

Дундговь : “Өсвөрийн парламент” хөтөлбөрт Дундговь аймгаас шалгарсан Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Г.Гантигмаатай аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ хамтран ажиллахаар амлалт бичигт гарын үсэг зурлаа. Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог дэмжих зорилго бүхий “Өсвөрийн парламент” хөтөлбөр 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 хүүхдийг оролцуулан хэрэгжиж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын эсрэг үе тэнгийнхэндээ ойлголт өгч, мэдлэг олгох ба үлгэрлэн дагуулахуйц бүтээлч ажил, санаачилгуудыг хэрэгжүүлэх ажээ. Өсвөрийн парламентын гишүүн Г.Гантигмаа Сайнцагаан сумын ЕБС-ийн 6-7 дугаар ангийн сурагчдад уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлын ангилан ялгалт, дэлхийн дулаарал түүнийг бууруулахын тулд хийж болох өдөр тутмын хэвшлийг танин мэдүүлэх зорилгоор “Байгальд ээлтэй иргэн” нөлөөллийн ажлыг эхлүүлж, хогоо ангилан ялгах дадал хэвшлийг бий болгох, гялгар уутнаас татгалзах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     56    0