Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Төмөрбулаг сумын харьяат иргэн Э энэ сарын 18-ны өдөр гэр лүүгээ мотоциклтэй яваад сураггүй болсон дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Э-г эрэн хайх ажиллагааг 3 бүлэгт хуваагдан зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тодруулбал нэгдүгээр бүлэг сумын төвөөс эхлэн хойд зүгт 2 дугаар багийн Цагаан-Үзүүр гэдэг газар хүртэл 5 км-т явганаар, сумын төвөөс Эгийн голоор Өлхөний-Ам гэдэг газар хүртэл 6 км завиар урсаж, 2 дугаар бүлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 4 дүгээр багийн Хавиргын даваа гэдэг газар хүртэл 2 км-т, 3 дугаар бүлэг сумын төвд 5 км-ийн тойрогт явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 18 цаг 30 минутад түр зогсоож, өнөөдөр 9.00 цагт дахин эхлүүлсэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     53    0