“Хангарьд” баг Лигийн аваргын 6 цомоо хүртлээ

Монголын хоккейн лигийн медалийн төлөөх тоглолтууд лхагва гарагт /2021.11.24/ “Степпе арена” мөсөн ордонд явагдаж алтан медалийн эздээр “Хангарьд” баг шалгарлаа. Эрдэнэтийн Хангарьд баг шигшээ тоглолтод “Шарын гол” багийг 6:3-аар хожсоноор Монголын хоккейн лигийн аваргын 6 дахь цомоо өргөлөө. "Ковид-19" халдварын улмаас 2 жил завсарласан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд 11 дгээр сарын 21-нд эхэлж, алтан медалийн төлөө өрсөлдөх багууд тодорсон юм. “Хангарьд” баг “Багануур” багийг 2 тоглолтод 12:3, 9:0 буулган авсан бол, шигшээд шалгарсан бол “Шарын гол” баг “Отгон од- Бласт” багийг 3:0, 4:3-аар тус тус ялсан. Хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, “Отгон од- Бласт” баг 7:6-аар хожиж, хүрэл медалийн эзэд болсон.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     62    0