“Улаанбаатар-2023” наадмын ЗБХ-ны төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 онд Зүүн Азийн залуучуудын наадам болох бөгөөд Зохион байгуулах хороо /ЗБХ/-г нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ахалж байгаа юм. ЗБХ-ны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү өчигддөр /11.14/ МҮОХ-нд зочилж, наадмын зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцов. Уулзалтын үеэр талууд наадмын зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, улмаар ЗБХ-ны Дэд ажлын хэсгийг байгуулахаар тогтов. Ирэх 12 дугаар сарын 7-8-нд Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн хурал болно. Уг хурлаар Монголын талаас наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар танилцуулж, зөвлөлөөс наадам зохион байгуулах хугацаа болон спортын төрлийг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     65    0